Шинэ үеийн оюутан, залуусаа архи, согтууруулах ундаанаас татгалзъя
Архи, согтууруулах ундаа нь уураг тархины мэдээлэл дамжуулах чадварыг удаашруулдаг ба согтолт болгоны дараа 8,000-20,000 мэдрэлийн эсүүд эргэн сэргэхгүйгээр мөхөж байдаг.
Мэдээллийн алба

Архи, согтууруулах ундаа нь уураг тархины мэдээлэл дамжуулах чадварыг удаашруулдаг ба согтолт болгоны дараа 8,000-20,000 мэдрэлийн эсүүд эргэн сэргэхгүйгээр мөхөж байдаг.
Архи согтууруулах ундаа хэрэглэснээр:
- Сэтгэн бодох чадвар алдагдана.
- Тархины хөгжилд сөргөөр нөлөөлнө.
- Ой санамж муудна.
- Хичээлийн хоцрогдолд орно.
Түүнчлэн сэтгэл гутрал, донтолт, гэмт хэрэг, хүчирхийлэл, амиа хорлох зэрэг хэвийн үед хийдэггүй, огцом аюултай үйлдлүүд хийхэд хүргэдэг.



















