Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Шинэ үеийн цахилгаан машины эхний загвар бэлэн болжээ

SIM-Drive компани цахилгаан хөдөлгүүрийг дугуйн дотор байрлуулсан шинэ үеийн цахилгаан машины олон тоогоор үйлдвэрлэгдэх эхний загварыг боловсруулж дууссан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ үеийн цахилгаан машины эхний загвар бэлэн болжээ
Шинэ үеийн цахилгаан машины эхний загвар бэлэн болжээ. Зураг: МҮОНРТ

SIM-Drive компани цахилгаан хөдөлгүүрийг дугуйн дотор байрлуулсан шинэ үеийн цахилгаан машины олон тоогоор үйлдвэрлэгдэх эхний загварыг боловсруулж дууссан байна. SIM-LEI (LEI - Leading Efficiency In-Wheel motor) хэмээн нэрлэгдэх энэхүү загварыг өнгөрөгч сарын 29-нд албан ёсоор зарлахаар төлөвлөж байсан боловч япон улсад тохиолдсон байгалийн гамшгийн улмаас түр хойшлуулаад байгаа гэнэ.

Нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр туулах зайг япон улсын хотуудын автозамын нөхцөлд 333 км-т хүргэж чадсан бөгөөд уг машиныг бүтээх гол зорилгоо биелүүлсэн гэж бүтээгчид үзэж байна. Хөдөлгүүрийн хүчин чадлыг 24.5 kв хүртэл буюу одоогоор худалдаалагдаж байгаа бусад төрлийн цахилгаан машины хөдөлгүүрийн хэмжээнд хүртэл бууруулсан байна. Өөрөөр хэлбэл 1км зайг туулахад 77 ватт цахилгаан энерги зарцуулах бөгөөд хөдөлгүүрийн энергийн үр ашгийг шатахуунт хөдөлгүүртэй харьцуулж үзэхэд 1 л шатахуунаар 70 км зайг туулахтай дүйцэх үзүүлэлт юм.

SIM-LEI загвар нь гадна хэмжээгээр урт болон дунд хэлбэрийн седан машинтай адил боловч кабины эзэлхүүний хувьд илүү том хэмжээтэй юм. Мөн 4.8 секиндэд 100 км/ц хурд авах чадалтай бөгөөд энэ нь одоогийн спорт загварийн машинуудтай ойролцоо юм. Зарим үзүүлэлтүүдийг тодруулбал гадна хэмжээ 4.7 x 1.6 x 1.55 м, жин 1650 кг, дээд хурд 150 км/ц, 4WD юм байна. Энэхүү цахилгаан машин нь 2013 оноос их хэмжээгээр үйлдвэрлэгдэхээр төлөвлөгдөж байгаа юм.

Хуваалцах