Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинэ замаар анхны галт тэрэг амжилттай аяллаа

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хамт олон идэр ес тачигнасан өдрүүдэд Замын-Үүд-2-Шаргын-Овоо хооронд 14.2 км хоёр дахь гол замыг амжилттай барьж дууссан талаар бид оны өмнө мэдээлсэн. Тэгвэл энэхүү шинэ замаар эхний туршилтын аяллыг өчигдөр /

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ замаар анхны галт тэрэг амжилттай аяллаа
Шинэ замаар анхны галт тэрэг амжилттай аяллаа. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хамт олон идэр ес тачигнасан өдрүүдэд Замын-Үүд-2-Шаргын-Овоо хооронд 14.2 км хоёр дахь гол замыг амжилттай барьж дууссан талаар бид оны өмнө мэдээлсэн. Тэгвэл энэхүү шинэ замаар эхний туршилтын аяллыг өчигдөр /2023.01.18/ хийлээ.

Тодруулбал, 12.30-13.20 цагийн хооронд Замын-Үүд-2-Шаргын-Овоо хоорондын хоёр дахь гол замаар 5000 тонн жинтэй 1242 дугаар ачааны галт тэрэг 40 км/цагийн хурдтайгаар аялж өнгөрчээ.
“1242 дугаар галт тэрэгний аяллын үеэр замын байдал хэвийн, ямар нэгэн зөрчил дутагдалгүй, саадгүй аялж өнгөрлөө" хэмээн замын IV ангиас мэдээллээ.

Эх сурвалж: ЗТХЯ

Хуваалцах