Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Шинэ Засгийн газар байгуулахын тулд АН бусад нам, эвслүүдтэй тохиролцож эхэллээ

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг огцорсны дараа Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хороо ээлжит бус хуралдаанаа хийсэн.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ Засгийн газар байгуулахын тулд АН бусад нам, эвслүүдтэй тохиролцож эхэллээ
Шинэ Засгийн газар байгуулахын тулд АН бусад нам, эвслүүдтэй тохиролцож эхэллээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг огцорсны дараа Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хороо ээлжит бус хуралдаанаа хийсэн. Тус хуралдаанаар шинээр томилох Ерөнхий сайд болон шинэ хамтарсан Засгийн газар байгуулахын тулд УИХ-д суудалтай бусад нам, эвслийн бүлгүүдтэй хамтарч ажиллах шийдвэрийг гаргасан юм.

Үүний дагуу өчигдөр Ардчилсан намын бүлгээс УИХ-д суудалтай бусад нам, эвслийн бүлгүүдтэй хамтарч ажиллаж, тэдний санал бодлыг сонсох ажлын хэсэг байгуулагдсан байна. Тус ажлын хэсэг өнөөдрөөс ажлаа эхэлнэ гэдгийг намын дарга Н.Алтанхуяг мэдэгдлээ.

Хамтарсан Засгийн газар байгуулахын тулд Ардчилсан намтай нэгдэх эсэх талаар УИХ дахь МАН-ын бүлэг одоогоор албан ёсны байр суурь илэрхийлээгүй байгаа бол “Шударга ёс” эвслийн бүлэг шинээр томилогдсон Ерөнхий сайдаас бүх зүйл шалтгаална хэмээн мэдэгдсэн юм.

Хуваалцах