Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Шинэ Засгийн газрын сайдад нэр дэвшигчид тодорч эхэллээ

Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын сайдад нэр дэвших хүмүүсийн нэрсийг зарлалаа. Одоогоор сайдад нэр дэвших 10 хүний нэр тодорхой болоод байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ Засгийн газрын сайдад нэр дэвшигчид тодорч эхэллээ
Шинэ Засгийн газрын сайдад нэр дэвшигчид тодорч эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын сайдад нэр дэвших хүмүүсийн нэрсийг зарлалаа. Одоогоор сайдад нэр дэвших 10 хүний нэр тодорхой болоод байна.

Үүнд:

- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын даргад Г.Занданшатар

- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдад Ц.Нямдорж,

- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл,

- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайдад Д.Сумъяабазар,

- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдад Д.Цогтбаатар,

- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайдад Ц.Цогзолмаа,

- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар

- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХНХХ-ын сайдад С.Чинзориг

- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн

- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуйн сайдад Б.Батзориг нарыг тус тус нэр дэвшүүлэхээр болсон байна.

Өнөөдөр Засгийн газрын сайдад нэр дэвших бусад нэр дэвшигчид тодорхой болно. Уг асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах аж.

Хуваалцах