Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг цахим хэлбэрээр Баруун бүсийн аймгуудаар эхлүүллээ

Хэлэлцүүлгийг Эдийн засаг, хөгжлийн яам болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас томилогдсон ажлын хэсгээс зохион байгуулж байгаа бөгөөд хэлэлцүүлэгт аймгуудын ЗДТГ- ын удирдлага, хэлтэс агентлагын дарга болон орон нутгийн хяналтын улсын байцаагч нарын 100 гаруй албан хаагч оролцож хуулийн тө

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг цахим хэлбэрээр Баруун бүсийн аймгуудаар эхлүүллээ
Шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг цахим хэлбэрээр Баруун бүсийн аймгуудаар эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

Төр, олон нийтийн хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг цахим хэлбэрээр 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдөр баруун бүсийн аймгуудаар эхлүүллээ.

Хэлэлцүүлгийг Эдийн засаг, хөгжлийн яам болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас томилогдсон ажлын хэсгээс зохион байгуулж байгаа бөгөөд хэлэлцүүлэгт аймгуудын ЗДТГ- ын удирдлага, хэлтэс агентлагын дарга болон орон нутгийн хяналтын улсын байцаагч нарын 100 гаруй албан хаагч оролцож хуулийн төсөлтэй танилцаж санал бодлоо илэрхийллээ.

Цаашид хэлэлцүүлгийг төлөвлөгөөний дагуу

-2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хангайн бүс

-2026 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хойд бүс

-2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Зүүн бүс

-2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Говийн бүсийн улсын байцаагч нарын дунд тус тус зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах