Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах ажлыг хийв

Дорноговь аймгийн прокурорын газраас прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд төмөр замын ажилтнуудад үе шаттайгаар сургалт зохион байгуулж ажиллажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах ажлыг хийв
Шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах ажлыг хийв. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн прокурорын газраас прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд төмөр замын ажилтнуудад үе шаттайгаар сургалт зохион байгуулж ажиллажээ.

Тухайлбал, 2017 оны 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Улаанбаатар Төмөр замын Сайншанд Татах хэсгийн нийт 480 ажилтанд, мөн оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн 100 ажилтанд хууль тогтоомж, Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, прокурорын чиг үүрэг, "Зөрчлийн тухай хууль”-ийн талаарх ойлголтыг өгч, гарын авлага тарааж, сэдвийн хүрээнд харилцан ярилцлага зохион байгуулж ажилласан байна.

Хуваалцах