Шинээр гишүүн болох, гишүүнчлэлээ сэргээх хүсэлт гаргасан хүмүүст батлахыг нь гардууллаа
Зөвлөлгөөнд 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл болох 150 гаруй хүн оролцож буй. Уг зөвлөлгөөний үеэр МАХН-д шинээр гишүүн болох, гишүүнчлэлээ сэргээхээр хүсэлт гаргасан хүмүүст намын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар батлахыг нь гардууллаа.
Мэдээллийн алба

МАХН-ын Удирдах ажилтны зөвлөлгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Зөвлөлгөөнд 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл болох 150 гаруй хүн оролцож буй. Уг зөвлөлгөөний үеэр МАХН-д шинээр гишүүн болох, гишүүнчлэлээ сэргээхээр хүсэлт гаргасан хүмүүст намын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар батлахыг нь гардууллаа. Гишүүнчлэлээ сэргээж байгаа хүмүүсийн дотор МАН-аас Баянгол дүүргийн ИТХ-д гарсан төлөөлөгч С.Нацагдорж, тус дүүргийн 12-р хорооны Засаг дарга Ж.Батсайхан, 20-р хорооны Засаг дарга Д.Морхоо, 13-р хорооны Засаг дарга А.Туяа зэрэг хэд хэдэн хүн МАН-аас гарч МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн байна. Харин Удирдлагын Академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхмийн эрхлэгч доктор Л.Ариунаа, Удирдлагын академийн Социологи сэтгэлзүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Б.Хэрлэн нарын 400 гаруй хүн шинээр гишүүнээр элсэн орж батлахаа гардан авав.
МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж байгаа Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Нацагдорж батлах гардан авах арга хэмжээний үеэр “Анх энэ намын батлахыг гардан авснаас хойш дахин намдаа эргэн ирж байгаадаа баяртай байна. Ууган намдаа зүтгэх нь нэр төрийн хэрэг” гэлээ.


















