Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинээр хийгдэж байгаа авто замуудыг ирэх сарын 15-нд бүрэн дуусгана

Энэ онд Орхон аймагт орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинээр “Баян” худалдааны төвөөс Сүмийн уулзвар хүртэлх 540 метр үргэлжлэх хатуу хучилттай авто зам, Уртын гол, Их залуу,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинээр хийгдэж байгаа авто замуудыг ирэх сарын 15-нд бүрэн дуусгана
Шинээр хийгдэж байгаа авто замуудыг ирэх сарын 15-нд бүрэн дуусгана. Зураг: МҮОНРТ

Энэ онд Орхон аймагт орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинээр “Баян” худалдааны төвөөс Сүмийн уулзвар хүртэлх 540 метр үргэлжлэх хатуу хучилттай авто зам, Уртын гол, Их залуу, Булаг багт нийтдээ 3 км үргэлжлэх сайжруулсан шороон замын ажил хийгдэж байна. Хатуу хучилттай авто зам барихад 392.3 сая, сайжруулсан шороон зам барихад 70,7 сая орчим төгрөг тус тус батлагдсан бөгөөд эдгээр ажлыг ирэх сарын 15-нд бүрэн дуусгах зорилт тавиад байгаа аж. Түүнээс гадна энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2115 м.кв, “Аваар”-ын зардлаар 2200 орчим м.кв авто замын нөхөөсийн ажил хийгджээ.

Гэхдээ энэ жил хур ихтэй байгаа тул авто замын нөхөөс нэмж хийх шаардлага гарч байгаа юм. Шинээр авто авто барихаас гадна Шанд, Их залуу, Уртын гол, Говил, Баянцагаан багт 11 байршилд автобусны орчин үеийн буудал байгуулахад 100 орчим, хэвтээ болон босоо тэмдэг, тэмдэглээ шинээр хийхэд мөн тооны хөрөнгө зарцуулж байна. Мөн энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэт хотын 7-р хороолол буюу "Евро эко төгөл" орон сууцны хорооллын урд талаарх 4 эгнээтэй 900 гаруй метр хатуу хучилттай авто замын ажил хийгдэж байгаа аж.

Хуваалцах