Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинээр томилогдсон албан хаагчдыг сургалтад хамруулж байна

Гадаадын иргэн, харьяатын газраас шинээр томилогдсон албан хаагчдад байгууллагын үндсэн чиг үүрэг, холбогдох хууль тогтоомж, төрийн албан хаагчийн эрх, үүрэг болоод ёс зүйн мэдлэг олгох анхан шатны сургалтыг энэ сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинээр томилогдсон албан хаагчдыг сургалтад хамруулж байна
Шинээр томилогдсон албан хаагчдыг сургалтад хамруулж байна. Зураг: МҮОНРТ

Гадаадын иргэн, харьяатын газраас шинээр томилогдсон албан хаагчдад байгууллагын үндсэн чиг үүрэг, холбогдох хууль тогтоомж, төрийн албан хаагчийн эрх, үүрэг болоод ёс зүйн мэдлэг олгох анхан шатны сургалтыг энэ сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтад Төв болон боомт, орон нутаг дахь газар, хэлтэст шинээр томилогдсон 10 орчим албан хаагч хамрагдаж байгаа юм.Уг сургалтын хөтөлбөрт байгууллагын түүхэн замнал болоод, хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийн талаар нэгдсэн ойлголт өгөх, холбогдох хууль тогтоомжийг таниулах, зааварчилгаа өгөх зэрэг шинээр томилогдсон албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх өргөн агуулгыг багтаажээ.Гадаадын иргэн, харьяатын газраас албан хаагчдынхаа мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор мэргэшүүлэх болон шинээр томилогдсон албан хаагчдад анхны шатны мэдлэг олгох сургалтуудыг үе шаттай тогтмол зохион байгуулж байна.Эх сурвалж: ГИХГ

Хуваалцах