“Шингэрүүлсэн хий цэнэглэх станц”-д гал гарчээ
Завхан аймгийн Тосонцэнгэл суманд “Шингэрүүлсэн хий цэнэглэх станц”-д гал гарч байна гэх дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид ажиллалаа.
Мэдээллийн алба

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд “Шингэрүүлсэн хий цэнэглэх станц”-д гал гарч байна гэх дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид ажиллажээ.
“Эйч ди-72” загварын 5 тоннын ачааны машин тойрог дээр эргэх хөдөлгөөн хийх явцдаа тус станцын хийн түгээгүүрийг дайрсны улмаас түгээгүүрийн хэсэгт гал гарсныг унтраасан байна.
Өчигдөр байшин, суудлын авто машин шатаж байна гэх хувийн өмчид гал гарсан дөрвөн дуудлага бүртгэгджээ.


















