Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шингэрүүлсэн шатдаг хий хэрэглэгч иргэд, байгууллагын үйл ажиллагааг шалгав

Баянгол дүүргийн прокурорын газар нь Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шингэрүүлсэн шатдаг хий хэрэглэгч иргэд, байгууллагын үйл ажиллагааг шалгав
Шингэрүүлсэн шатдаг хий хэрэглэгч иргэд, байгууллагын үйл ажиллагааг шалгав. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн прокурорын газар нь Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 1950, 1960 онуудад баригдсан орон сууцны барилгуудын суурийн болон 1, 2 давхруудад үйл ажиллагаа явуулж буй шингэрүүлсэн шатдаг хий хэрэглэгч иргэд, байгууллагуудын үйл ажиллагааг шалгав.

Шалгалтад орон сууцны барилгуудын суурийн болон 1, 2 давхруудад үйл ажиллагаа явуулж буй шингэрүүлсэн шатдаг хий хэрэглэгч нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан 20 аж ахуйн нэгж хамрагдсанаас 10 газрыг нь хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд, эсхүл шууд бусаар хор хохирол учруулж болзошгүй, эсхүл учруулж болох нөхцөл байдал үүссэн гэж прокурор үзэж үйл ажиллагааг бүхэлд нь зогсоожээ.

Нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудад хийн хангамж барилгын норм ба дүрмийн 42-01-04-ийн 6.29 дүгээр зүйлд заасан "Орон сууцны барилгад хийн зуухыг 2.2 метрээс доошгүй өндөртэй байгалийн гэрэлтүүлэг бүхий агааржуулалтын сорох хоолойтой цонхон салхивчтай гал тогооны өрөөнд байрлуулна" гэсэн заалтыг зөрчсөн зөрчлүүд нийтлэг илэрчээ.

Шалгалтын хүрээнд шингэрүүлсэн шатдаг хий нийлүүлэх үйлчилгээг үзүүлдэг “Дашваажил” ХХК, “”Юнигаз” ХХК, “Хийн тулга” ХХК, “Горгаз” ХХК-иудад нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудад шингэрүүлсэн шатдаг хий нийлүүлэхдээ нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Хийн хангамж барилгын норм ба дүрмийн 42-01-04”-т заагдсан стандарт журмыг хангасан газарт нийлүүлж байх талаар прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна гэж Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээллээ.

Хуваалцах