Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинийг санаачлагч Монгол залуус Стокхольм хотод чууллаа

Шинийг санаачлагч монгол залуус Стокхольм хотод чууллаа. Тэд анхны уулзалтаараа бусдадаа үлгэрлэн дууриалал үзүүлээд зогсохгүй хилийн чинадад Монгол залууст гарааны бизнесээ эхлүүлэх боломж бүрдээд байгааг бодит жишээн дээр тулгуурлан хэлэлцүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Шинийг санаачлагч Монгол залуус Стокхольм хотод чууллаа
Шинийг санаачлагч Монгол залуус Стокхольм хотод чууллаа. Зураг: МҮОНРТ

Шинийг санаачлагч монгол залуус Стокхольм хотод чууллаа. Тэд анхны уулзалтаараа бусдадаа үлгэрлэн дууриалал үзүүлээд зогсохгүй хилийн чинадад Монгол залууст гарааны бизнесээ эхлүүлэх боломж бүрдээд байгааг бодит жишээн дээр тулгуурлан хэлэлцүүллээ.

“Гарааны бизнес ба Инноваци” сэдвийн дор зорилгоо тодорхойлсон энэхүү уулзалтад оролцсон залуус бизнесийн боломж бололцооны талаарх мэдээллээ солилцох, инновациараа дэлхийд тэргүүлдэг Швед улсын дэвшилтэт санаа шийдэлтэй танилцаж, туршлага судлан, хамтран ажиллах боломж нөхцөлийг эрэлхийлэхийг гол үр дүнгээ болгосон байлаа.

Швед дэх Залуучуудын холбооноос санаачилсан энэхүү форумд Швед, ОХУ, Польш, Англи, Тайвань, Голланд улсаас төлөөлөл ирсэн бөгөөд тус чуулганыг дэмжин оролцсон Швед дэх Монгол Улсын Элчин сайдын яам, Монголчуудын холбоо, хэвлэл мэдээлэл, боловсрол соёлын байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчид эхний өдрийн арга хамжээнд урилгаар оролцож өөрсдийн туршлагаа хуваалцаж, асуулт хариулт, хэлэлцүүлэг хийсэн нь ихээхэн үр дүнтэй зорилгод нийцсэн арга хэмжээ болжээ.

Харин энэхүү арга хэмжээний бас нэгэн зорилгот хөтөлбөрийн хүрээнд Швед улсдаа гарааны бизнесээр багагүй амжилт үзүүлээд байгаа hem.com сайт, “From us with love” дизайн студи болон 2018 онд "Bloomberg"-ийн "New Energy Pioneers award" буюу Эрчим хүчний салбарт Шинийг Санаачлагч шагналыг хүртсэн "SaltX technology" компанийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан явдал байлаа.

Эдгээрээс хамгийн их сонирхол татсан нь давсыг нано технолгоор бүрээд түүндээ энерги хадгалж түүгээрээ халаах, хөргөх үйлчилгээ үзүүлдэг технологийг нэвтрүүлээд байгаа "SaltX" компани нь өнгөрсөн богино хугацаанд старт-ап бизнест 10 дахин амжилт үзүүлэн Шведийн төрөөс ч багагүй анхаарал дэмжлэг аваад байгаа бөгөөд бүр Монгол Улсаас нэгэн компани тэдэнд хандсанаар гэрийн зуухны халаалтын төсөл дээр хамтран ажиллах гараагаа эхлүүлээд байгаа аж.



Ингээд эвлэлдэн зорьж, багийн нэгдмэл зохион байгуулалтаараа энэхүү өргөн цар хүрээг хамарсан бүтээлч чуулганыг зохион байгуулсан эдгээр залуус дараа дараагийн жилд улам их туршлага хуримтлуулан, илүү олон залуусыг гарааны бизнест хөл тавихад урам зориг өгөх, бүхий л чиглэлээр өөрсдийн хувь нэмрээ оруулахаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ.

Р.Хишиг-Алдар

Хуваалцах