Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинийн гуравнаас нийт нутгаар цасан шуурга шуурч хүйтэрнэ

Ойрын өдрүүдэд өдөртөө говь, тал, хээрийн нутгаар хүйтний эрч суларч 5-10 градус орчим хүйтэн байгаа. Сар шинийн баярын эхний өдрүүдэд хүйтний эрч улам сулрах ч шинийн гуравнаас эхлэн цаг агаар муудах тул үүсч болзошгүй

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинийн гуравнаас нийт нутгаар цасан шуурга шуурч хүйтэрнэ
Шинийн гуравнаас нийт нутгаар цасан шуурга шуурч хүйтэрнэ. Зураг: МҮОНРТ

Ойрын өдрүүдэд өдөртөө говь, тал, хээрийн нутгаар хүйтний эрч суларч 5-10 хэм орчим хүйтэн байгаа. Сар шинийн баярын эхний өдрүүдэд хүйтний эрч улам сулрах ч шинийн гуравнаас эхлэн цаг агаар муудах тул үүсч болзошгүй эрсдлээс урдчилан сэргийлэхийг цаг уурын мэргэжлийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Цаг агаарын урьдчилсан төлөвөөр 8-9-нд нийт нутгаар хүйтний эрч эрс суларч баруун бүсэд -20-28 хэм орчим хүйтэн, цасгүй болон цас багатай энгэр ээвэр газруудаар +5 хэмыг давж дулаарах төлөвтэй байна. Харин бусад нутгуудаар -1-10 хэм орчим хүйтэн байна. Гэхдээ 9-10-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 11-нд ихэнх нутгаар цас орж, салхи 7-12 м/с, Говийн бүсийн зарим нутгаар 16-18 м/с хүрч цасан шуурга шуурч, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч цаашдаа 3-4 хоногтоо хүйтэн жавартай байх төлөвтэй байна.

УЦУОСМХ-гээс гаргасан мэдээгээр өнөөдрийн байдлаар 17 аймгийн 80 гаруй суманд зудтай байна. Түр зуурын энэ дулааралт удаан хугацаагаар үргэлжлэхгүй тул баяр наадам болж байна гэж тайвширч болохгүй. Өнгөрсөн жилийн Цагаан сарын шинийн 1-нд баруун аймгуудын нутгаар, 2-нд нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч хүйтэрснээс зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж хотоос гарч орох авто машины хөдөлгөөнийг хаах хүртэл арга хэмжээ авч байсан. Энэ жил ч мөн дээрх нөхцөл байдал давтагдах магадлал байгаа тул хөдөө явж байгаа зорчигч тээвэрчдийг цаг агаарын мэдээ сонсож, болгоомжтой явахыг анхааруулж байна.

Хуваалцах