Шинжилгээгээр тарваган тахлын булчирхайн хэлбэр болох нь батлагджээ
Говь-Алтай аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол лабораторийн PCR шинжилгээний дүнгээр эерэг гарч, онош батлагдлаа.
Мэдээллийн алба

Говь-Алтай аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол лабораторийн PCR шинжилгээний дүнгээр эерэг гарч, онош батлагдлаа.
Энэ сарын 26-нд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй, үжил халдвар оноштой ирсэн өвчтөн тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн.
Ховд аймгийн Зоонозын төвд хийсэн урьдчилсан шинжилгээгээр "сул эерэг" хариу гарч, сорьцыг нарийн шинжлүүлэхээр ЗӨСҮТ-д хүргүүлсэн.
Лабораторид хийсэн молекул биологийн шинжилгээгээр тарваган тахлын булчирхайн хэлбэр гэдэг нь батлагджээ.
Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга н.Лхагважаргалын яриаг сонсгоё.
Mongolian National Radio · Шинжилгээгээр тарваган тахлын булчирхайн хэлбэр болох нь батлагджээ


















