Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Шинжлэх ухаан, Технологи, Инновацийн шинэчлэл” Үндэсний чуулга уулзалт эхэллээ

Боловсрол Шинжлэх Ухааны Яам, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс хамтран “Шинжлэх Ухаан, Технологи, Инновацийн шинэчлэл” үндэсний чуулга уулзалт энэ сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Чуулга уулзалт нээлт өнөөдөр Төрийн ордонд эхлээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шинжлэх ухаан, Технологи, Инновацийн  шинэчлэл” Үндэсний чуулга уулзалт эхэллээ
“Шинжлэх ухаан, Технологи, Инновацийн шинэчлэл” Үндэсний чуулга уулзалт эхэллээ. Зураг: МҮОНРТ

Боловсрол Шинжлэх Ухааны Яам, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс хамтран “Шинжлэх Ухаан, Технологи, Инновацийн шинэчлэл” үндэсний чуулга уулзалт энэ сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Чуулга уулзалт нээлт өнөөдөр Төрийн ордонд эхлээд байна.

Уг чуулга уулзалтын гол зорилго нь Монгол Улсын Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй бодлого, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэх, бусад орны шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын бодлого, менежментийн асуудал, шинжлэх ухааны паркын үйл ажиллагаа болон инновацын бодлого зохицуулалтын талаар хэлэлцэхэд оршиж байна.

Тус чуулга уулзалтад үндэсний бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, аж үйлдвэрийн салбарын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил бизнес эрхлэгчдийн төлөөлөл болон олон улсын зөвлөх зэрэг нийт 500 орчим зочид төлөөлөгчид оролцоно. Мөн уг чуулга уулзалтанд ЮНЕСКО-гийн Ази-Номхон далайн бүсийн захирал Хюберт Гижцэн тэргүүлэгчтэй төлөөлөгчид оролцох аж.

Энэхүү уулзалтыг зохион байгуулснаар Шинжлэх ухаан, технологийн салбарын бүтэц зохион байгуулалт, уялдаа холбооны асуудлаар талууд зөвшилцөлд хүрэх, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн салбарын бодлого, санхүүжилт, бүтэц, хөгжлийн чиг хандлагын талаархи зөвлөмж гаргах, олон нийтэд шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх гэх зэрэг олон үр дүнд хүрнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.

Түлхүүр үг:Шинжлэх ухаан
Хуваалцах