Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн ээлжит хурал болж байна

Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Хаан танхим”-д болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн ээлжит хурал болж байна
Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн ээлжит хурал болж байна. Зураг: МҮОНРТ

Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Хаан танхим”-д болж байна.

Гурав дахь удаагийн хурлаар нийт таван төслөөс дөрвөн үндсэн тайлан илтгэл танилцуулагдаж, сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудал, хүчин зүйлүүд, хүний буруутай үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл, түүний үр дагавар, цаашид авах арга хэмжээний талаар санал хэлэлцэгдэж, зөвлөмж гарах юм байна.

Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн энэ удаагийн хурлаар дараах төслийн тайлан хэлэлцүүлэгдэж байна.

Нэгдүгээрт, Хөдөлгөөнт манхан элсний нүүлтийг сааруулах, байгальд ээлтэй механик хаалт хийх, аргачилсан зөвлөмж - Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, Цөлжилтийг сааруулах туршилт, судалгааны сууринуудын төслийн ажилтан О.Ишцог

Хоёрдугаарт, Усыг эргүүлэн ашиглах цөм технологийн төслийн тайлан - Төслийн удирдагч, ШУТИС-ийн Усны судалгааны төвийн захирал Д.Басандорж

Гуравдугаарт, Монгол орны хүлэрт намгийн судалгаа - Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор Ч.Дугаржав

Дөрөвдүгээрт, Эгийн голын усан цахилгаан станж төслийн Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийн нэмэлт судалгаа, Эгийн голын усан цахилгаан станц төслийн товч танилцуулга - ЭГУЦС ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Баттулга, Биологийн судалгааны ажлын тайлан - “Престиж инженеринг” ХХК-ийн гидрологич С.Төмөрчөдөр нар танилцуулж, хэлэлцүүлнэ.Эх сурвалж: БОАЖЯ

Хуваалцах