Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хуралдаан боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн III хуралдаан өнөөдөр /2023.02.10/ боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хуралдаан боллоо
Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хуралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн III хуралдаан өнөөдөр /2023.02.10/ боллоо.

Тус хурлаар “Авто зам, төмөр бетон гүүр, хоолойн барилга, засварын үйлдвэрлэлийн болон төсвийн жишиг нормыг шинэчлэх, авто зам, замын байгууламжийн төсвийн программыг шинэчлэн боловсруулах“ зөвлөх үйлчилгээний тайланг хэлэлцэн дэмжлээ.

Энэ норм нь 2007 оноос хойш өөрчлөгдөөгүй байсан бол шинэчилснээр нормчлол бодох аргачлал хялбар болж, авто замын салбарт сүүлийн жилүүдэд нэвтэрсэн шинэ техник технологийн үйлдлүүдийг бүрэн нормчлов. Ингэснээр авто замчдын ажлын нормын үнэлгээ нэмэгдэж байна.

Энэ ажлыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захиалгаар Монголын авто замчдын холбоо гүйцэтгэсэн байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах