Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинжлэх ухааны хамтарсан өдөрлөг зохион байгууллаа

Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэн (ООГХ) болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ) хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинжлэх ухааны хамтарсан өдөрлөг зохион байгууллаа
Шинжлэх ухааны хамтарсан өдөрлөг зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэн (ООГХ) болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ) хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох үүднээс “Шинжлэх ухаан эрдэм шинжилгээ, урлаг, спортын өдөрлөг”-ийг зохион байгуулсан байна.

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн 40 шахам эрдэм шинжилгээний ажилтан НЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, залуу судлаач төвийн ЭША Б.Түвшинбаяр “Хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний 5 дугаар судалгаа”, ЭША Г.Цолмонбаяр Залуучуудын амьдралын хэв маяг нь халдварт бус өвчний шалтгаан болох нь", ЭШДэА Х.Бямбасүрэн Монгол Улсын үндэсний шигшээ багийн зарим тамирчдын эрүүл мэндийн зан үйл, бие бялдрын хөгжилт, бэлтгэлжилтийг харьцуулсан дүн зэрэг сэдвээр илтгэл тавьжээ.

Дараа нь НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилчид ООГХ-ийн үйл ажиллагаа болон Астропарктай танилцсан байна. Энэ үеэр ООГХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан С.Тогтохбаяр GPR- судалгаа болон CTBTOтанилцуулга, Б.Отгонсүрэн Астрономын боловсролыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, Г.Ариунаа Хөвсгөл орчмын газар хөдлөлтийн нарийвчилсан бодолт сэдвээр илтгэл тавьсан байна.

Өдөрлөгийн хүрээнд шатар, тенник, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын дөрвөн төрлөөр нөхөрсөг тэмцээн зохион байгуулжээ.

Хуваалцах