Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Шинрай" төслийн ахлах зөвлөх Ямашита Маморүг хүлээн авч уулзлаа

Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд Шинрай төслийн ахлах зөвлөх Ямашита Маморүг хүлээн авч уулзлаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Шинрай" төслийн ахлах зөвлөх Ямашита Маморүг хүлээн авч уулзлаа
"Шинрай" төслийн ахлах зөвлөх Ямашита Маморүг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд Шинрай төслийн ахлах зөвлөх Ямашита Маморүг хүлээн авч уулзлаа. Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Монгол Улсад хэрэгжүүлж буй “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Шинрай төслийн ахлах зөвлөх Ямашита Маморү, төслийн ажилтан Н.Болормааг Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал хүлээн авч уулзлаа.

Дээрх төсөл нь Монгол Улсад НДЕГ-ын нийгмийн даатгалын хамрагдалт, шимтгэл хураалт болон даатгал олгох үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Жайка, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Нийгмийн Даатгалын Ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй техник хамтын ажиллагааны төсөл юм.
Уулзалтын үеэр ирэх 4 дүгээр сарын 23-наас 5 дугаар сарын 4-ний хооронд болох 4 дэх удаагийн актуар тооцооны сургалт болон сургалтад хамрагдах албан хаагчдын талаар ярилцлаа.

Мөн Монгол Улсад гарч байгаа төрөлт нас баралтын статистик мэдээллийг хэрхэн тооцож гаргадаг цаашид хэрхэн гаргах гэж байгаа талаар харилцан туршлага судаллаа. Мөн хэтийн тооцоо болон тэтгэврийн тооцооллын талаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Хуваалцах