Шивээ-Овоогийн уурхай дэргэдээ оёдлын цехтэй болжээ
Шивээ-Овоогийн уурхайхан төсөв мөнгөө хэмнэх бас уурхайчдынхаа ар гэрийнхнийг ажилтай орлоготой болгохын тулд уурхайнхаа дэргэд шинээр оёдлын цех байгуулсан байна.
Мэдээллийн алба

Орон нутагт ажиллаж байгаа томоохон уурхайн нэг нь Шивээ Овоо. Шивээ-Овоогийн уурхайхан төсөв мөнгөө хэмнэх бас уурхайчдынхаа ар гэрийнхнийг ажилтай орлоготой болгохын тулд уурхайнхаа дэргэд шинээр оёдлын цех байгуулсан байна.
Энэ шинэ оёдлын цех нь ажилгүй эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаснаас гадна өөр үйлдвэрээс худалдаж авдаг байсан уурхайчдын нормын хувцасыг өөрсдийн гараар оёх боломжийг бүрдүүлж өгчээ.
Тус оёдлын цехийн машин, техникүүд нь бүгд хамгийн сүүлийн үеийн Япон, Германы тоног төхөөрөмжүүд байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар мэргэжлийн багш нарын удирдлага дор техник тоног төхөөрөмжүүд дээрээ оёдолчидоо сургаж, дадлагажуулж эхэлжээ. Оёдлын цехийн үйл ажиллагаа цаашид улам өргөжүүлэн, өөр бусад уул уурхайн компаниудаас ч захиалга авах төлөвлөгөөтэй тухай удирдлагууд нь ярьжээ.


















