Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шонхор шувуу барьж буй отгуудад шалгалт хийв

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Баянхутаг, Галшар суманд шонхор шувуу барьж байгаа Арабын Бүгд Найрамдах Сири Улсын дөрвөн отгийн үйл ажиллагаа,

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шонхор шувуу барьж буй отгуудад шалгалт хийв
Шонхор шувуу барьж буй отгуудад шалгалт хийв. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Баянхутаг, Галшар суманд шонхор шувуу барьж байгаа Арабын Бүгд Найрамдах Сири Улсын дөрвөн отгийн үйл ажиллагаа, холбогдох журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллав.

Хяналт шалгалтаар эдгээр отгууд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт идлэг шонхор шувуу барих, арчлах, тээвэрлэх, экспортод гаргах үйл ажиллагаанд хяналт тавих журмын дагуу отог бүр орчуулагч, сум орон нутгаас шонхор барих, буцааж тавих тохиолдолд хяналт тавих үүрэг бүхий ажилтан сумаас томилуулан аваагүй, орон нутагтай гэрээ байгуулаагүй зэрэг зөрчил дутагдал илэрч, Зөрчлийн хэрэг үүсгэсэн байна.

Түүнчлэн зэргэлдээ аймаг, сумдаас Баянхутаг, Галшар сумдад малын халдварт өвчин тараах эрсдэлийг дагуулж байгаа аж.

Хуваалцах