Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

ШУА-ийн Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болно

Шинжлэх ухааны Академийн гишүүдийн 2016 оны есдүгээр сарын 14-ний өдрийн зөвлөгөөний шийдвэрийн дагуу академийн Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг энэ оны 10 дугаар сарын эхний хагаст багтаан явуулахаар төлөвлөж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ШУА-ийн Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болно
ШУА-ийн Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болно. Зураг: МҮОНРТ

Шинжлэх ухааны Академийн гишүүдийн 2016 оны есдүгээр сарын 14-ний өдрийн зөвлөгөөний шийдвэрийн дагуу академийн Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг энэ оны 10 дугаар сарын эхний хагаст багтаан явуулахаар төлөвлөж байна. Иймд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиуд академийн Ерөнхийлөгчид нэр дэвших эрдэмтнээ тодруулан дараах материалыг бүрдүүлж, энэ сарын 30-ны өдрийн 17.00 цагт багтаан Тэргүүлэгчдийн газарт ирүүлэхийг санууллаа.

Бүрдүүлэх материал:

1. Анкет ( I маягт)

2. Шинжлэх ухааны докторын дипломын хуулбар

3. Эрдмийн хамт олны хурлын шийдвэр

4. Тооллогын комиссын тогтоол, санал хураалтын хуудас (битүүмжилсэн)

5. Академийн ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлж буйг зөвшөөрсөн албан баримт

ШУА-ийн ерөнхийлөгчийн сонгууль явуулах журмыг ЭНДЭЭС үзнэ үү.

Хуваалцах