Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Шударга ёсны шагнал” гардуулах ёслол боллоо

Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан өнөөдөр “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас тодруулдаг “Шударга ёсны шагнал” гардуулах ажиллагаа боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шударга ёсны шагнал” гардуулах ёслол боллоо
“Шударга ёсны шагнал” гардуулах ёслол боллоо. Зураг: МҮОНРТ

Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан өнөөдөр “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас тодруулдаг “Шударга ёсны шагнал” гардуулах ажиллагаа боллоо.

"Транспэрэнси Интернэшнл" олон улсын байгууллагаас жил бүр тодруулдаг Шударга ёсны шагналын эзнээр өнгөрсөн жил "Mongolian Mining" Сэтгүүлийн эрхлэгч агсан Болормааг тодруулж байсан бол энэ жил Монгол тв-ийн сэтгүүлч Э.Лхагва уг шагналын эзэн боллоо.

"Транспэрэнси Интернэшнл" олон улсын байгууллага нь дэлхийн 100 гаруй улсыг эгнээндээ нэгтгэсэн авлигын эсрэг олон улсын дуу хоолой болсон байгууллага. Тус байгууллагын гишүүн орон Британи улс авлигатай тэмцэх дэлхий нийтийн үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ хэрхэн оруулж байгаа талаар энэ үеэр танилцууллаа.

ИБУИВУ-ын Элчин сайдын яамны орлогч дарга Петр Викенден манай сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Манай улс авлигатай тэмцэх хүрээнд Санхүүгийн гэмт хэргийн хууль батлахаар Их хурлаараа оруулж байна. Энэ нь мөнгө угаах гэмт хэрэг, терроризмтэй тэмцэхэд чухал ач холбогдолтой хууль болно гэж бид харж байна” гэж дурджээ.

Энэ үеэр мөн авлигыг мэдээлэх талаар хууль зүйн зөвлөгөө өгөх төвийн нээлт боллоо. Иргэд 70120012 утсаар авлигын эсрэг зөвлөгөө мэдээлэл авах боломжтой юм байна. Түүнчлэн Parliamentwatch.mn аппликеэйшн шинээр ашиглалтад оруулж байгааг зарлалаа. Уг аппликеэйшныг ашиглаж залуучууд УИХ-ын гишүүдтэй шууд харилцаж, тэдэнтэй санал бодлоо солилцох, хуулийн хэлэлцүүлэгт саналаа өгөх боломж нээлттэй болно гэж "Транспэрэнси Интернэшнл" байгууллагаас танилцуулжээ.

Хуваалцах