“Шударга ёсны төлөө-2015” уралдаанд Дорнод аймгийн НДХ тэргүүллээ
АTГ-аас зарласан “Шударга ёсны төлөө-2015” улсын уралдаанд Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон "Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр олон нийтэд хүртээмжтэй, оролцоог хангасан шударга ёсны аян зохион байгуулсан байгууллага"-аар шалгарсан байна.
Мэдээллийн алба

АTГ-аас зарласан “Шударга ёсны төлөө-2015” улсын уралдаанд Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон "Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр олон нийтэд хүртээмжтэй, оролцоог хангасан шударга ёсны аян зохион байгуулсан байгууллага"-аар шалгарсан байна. Энэхүү уралдааныг улсын хэмжээнд есөн чиглэлээр шалгаруулдаг аж. Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд суртал, чирэгдэл учруулахгүй хүргэх талаар үйл ажиллагааны шинэ санал санаачилга нэвтрүүлж, бодитой үр дүнд хүрсэн, үйл ажиллагааг цаашид туршлага болгон нэвтрүүлж болохуйц байгууллагад энэ шагналыг олгодог ажээ.


















