Шугамын тулгуурыг машинаар мөргөснөөс болж Гачууртад цахилгаан тасарчээ
Өнөөдөр 13 цагийн орчимд УБЦТС ТӨХК-ийн 35 кВ-ын Гачуурт дэд станцын цахилгаан дамжуулах агаарын шугамын 29 дүгээр тулгуурыг УНХ 11-54 улсын дугаартай автомашинаар мөргөж хугалсны улмаас улсын болон хувийн эзэмшлийн 147 дэд станц хүчдэлгүй болсон байна.
Мэдээллийн алба

Эдгээр станцад 5012 айл өрх, 228 аж ахуйн нэгж холбогдсон байдаг. Одоогоор ихэнх аж ахуйн нэгж, айл өрхүүдийг өөр шугамаас цахилгаанаар түр хангаж байгаа ажээ. Харин 35 кВ-ын Гачуурт дэд станцаас шууд тэжээгддэг хувийн эзэмшлийн цөөн тооны дэд станцууд цахилгаанаар хараахан хангагдаж чадаагүй байгаа гэнэ. Гэмтлийг сэргээн засварлаж, хэвийн болгохоор Өндөр хүчдэл түгээх төвийн шуурхай засварын хэсэг ажиллаж байна.
Б.Дулмаа