Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шүхрийн үзүүлэх тоглолт хийх бэлтгэл хангана

шүхрийн онол, шүхрийн жолоодлого, техникт нислэгийн хөөрөх болон газардах мэдлэг, дадлага, чадвар эзэмшин мэргэжлийн гэрчилгээ гардан авлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүхрийн үзүүлэх тоглолт хийх бэлтгэл хангана
Шүхрийн үзүүлэх тоглолт хийх бэлтгэл хангана. Зураг: МҮОНРТ

Хилийн цэргийн 0303 дугаар ангийн алба хаагчид “Solo” нислэг хийх чадвар эзэмших 30 хоногийн хугацаатай сургалтад анх удаа хамрагдлаа. Сургалтаар шүхрийн онол, шүхрийн жолоодлого, техникт нислэгийн хөөрөх болон газардах мэдлэг, дадлага, чадвар эзэмшин мэргэжлийн гэрчилгээ гардан авлаа. Нислэгийн үед дагаж мөрдөх үйл ажиллагааны журмыг чанд мөрдөн осол, зөрчилгүй идэвх санаачилгатай сургалтад хамрагдсаныг Монголын ханглайдинг, паралайдингийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, Агаарын спортын "Шонхор" клубийн тэргүүн, Монгол Улсын шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч багш А.Батдаваа цохон дурдлаа.

Цаашид Хил хамгаалах байгууллагын 90 жилийн ойгоор шүхрийн үзүүлэх тоглолт хийх бэлтгэл хангах зорилго тавин ажиллаж байгаа аж.

Мөн дасгалжуулагч багш А.Батдавааг ХХЕГ-ын даргын тушаалаар "Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө" тэмдгээр шагнав гэж Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.

Хуваалцах