Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ШӨХТГ: 12 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д нийт 136 иргэн хандсанаас 115 утсанд 117, чатботод 9, и баримт апликейшн 3, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 7 гомдол мэдээлэл ирсэн бөгөөд 86 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 10 иргэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ШӨХТГ: 12 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэжээ
ШӨХТГ: 12 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэжээ. Зураг: МҮОНРТ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д нийт 136 иргэн хандсанаас 115 утсанд 117, чатботод 9, и баримт апликейшн 3, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 7 гомдол мэдээлэл ирсэн бөгөөд 86 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 10 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, 22 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 12 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Үүнээс 12 иргэний барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх болон иргэний гомдлыг бусад байдлаар ирүүлсэн шуурхай шийдвэрлэж 2,011,400 төгрөгний мөнгөн хохирол барагдуулсан байна.

Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 39, харилцаа холбоо 20, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 3, цахилгаан 1, банк, санхүү, даатгал 11, барилга 5, боловсрол 2, контор 11, нийслэл төрийн үйлчилгээтэй холбоотой 3, СӨХ 9, өрсөлдөөн 3, НӨАТ 2, эрүүл мэнд 5, тасалбар 1, бусад асуудлаар 18 иргэн хандсан байна гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.

Хуваалцах