ШӨХТГ: Энэ сард бензиний үнэ ойролцоогоор 50-200 төгрөгөөр буурах боломжтой
Энэ сард бензиний үнэ ойролцоогоор 50-200 төгрөгөөр буурах боломжтой гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
Мэдээллийн алба

Энэ сард бензиний үнэ ойролцоогоор 50-200 төгрөгөөр буурах боломжтой гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ. Учир нь дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ тогтмол буурсаар байна. Мөн ОХУ энэ сарын хилийн үнээ буулгасан. Иймээс үүнтэй уялдуулж шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд үнээ буулгах учиртай гэж тус газрын Өрсөлдөөн бодлого зохицуулалтын дарга н.Батцэцэг хэллээ.
Хамгийн сүүлд өнгөрсөн оны 12 дугаар сард шатахууны үнэ 100 төгрөгөөр буурсан юм.


















