Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ШӨХТГ: Манила хотод болсон Зүүн Азийн өрсөлдөөний байгууллагуудын хуралд оролцлоо

Филиппин улсын Манила хотод өнгөрч 3 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Азийн эдийн засгийг хөгжүүлэхэд Өрсөлдөөний бодлогыг боловсруулах нь” сэдэвт хуралд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Тамгын газрын даргын үүргийг түр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ШӨХТГ: Манила хотод болсон Зүүн Азийн өрсөлдөөний байгууллагуудын хуралд оролцлоо
ШӨХТГ: Манила хотод болсон Зүүн Азийн өрсөлдөөний байгууллагуудын хуралд оролцлоо. Зураг: МҮОНРТ

Филиппин улсын Манила хотод өнгөрч 3 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Азийн эдийн засгийг хөгжүүлэхэд Өрсөлдөөний бодлогыг боловсруулах нь” сэдэвт хуралд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Сүглэгмаа, Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын мэргэжилтэн Б.Эгшиглэн нар оролцлоо. Азийн хөгжлийн банкнаас зохион байгуулсан энэхүү хуралдаанд Зүүн Азийн өрсөлдөөний байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцсон юм.

Хуралдааны “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулах, тэдгээрийн эдийн засагт эзлэх хувь, оролцоог дээшлүүлэх” сэдэвт хоёр дахь хэсэгт ШӨХТГ-ын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Сүглэгмаа илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Уг илтгэлтэй холбогдуулж Азийн хөгжлийн банкнаас ШӨХТГ-тай хамтран дижитал эдийн засаг, цахим худалдаатай холбоотой асуудлаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Хуралдаанд оролцсон улс орнуудын өрсөлдөөний бодлогын сайн туршлагыг солилцох нь Ази болон бусад бүс нутагт Өрсөлдөөний орчин нөхцөлийг сайжруулахад олон эерэг талтай гэдгийг оролцогчид онцолж байлаа.Эх сурвалж: ШӨХТГ

Хуваалцах