Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 2023 оны намрын нэгдсэн дархлаажуулалт үргэлжилж байна

2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2023 оны А/251 дугаар тушаалаар шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 2023 оны намрын нэгдсэн дархлаажуулалт үргэлжилж байна
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 2023 оны намрын нэгдсэн дархлаажуулалт үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Шүлхий өвчингүй тайван байх 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2023 оны А/251 дугаар тушаалаар шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 2023 оны намрын нэгдсэн дархлаажуулалтын арга хэмжээнд нийт 6.6 сая толгой үхэр, цаа буга, гахайг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад шаардагдах вакциныг 6 ажлын хэсэг зориулалтын тээврийн хэрэгслээр бүх аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газарт хүргүүллээ.

Дархлаажуулалтын арга хэмжээг аравдугаар сарын 5-ны өдрөөс улсын хэмжээнд нэгдсэн байдлаар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хүйтэн сэрүүний улирал эхлэхээс өмнө шуурхай хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллага, малчин, малтай иргэд оролцоогоо ханган дэмжиж, хамтран ажиллахыг хүсч байна гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах