Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлж байна

Өмнөговь аймгийн Онцгой комиссын хурлаар Мандал-Овоо, Цогт-Овоо, Цогтцэций, Манлай суманд ажлын хэсэг гарч ажиллах шийдвэрийг гаргасан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлж байна
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлж байна. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймагтай хил залгаа аймгуудын бүс нутагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор өвчний тандалт судалгаа, урьдчилан сэргийлэх ажлын хэсгийнхэн Цогт-Овоо, Манлай, Ханбогд, Цогтцэций, Мандал-Овоо сумын нутагт сүрэглэсэн зээр, үхсэн зээрээс шинжилгээ авсан дээжээс шүлхий өвчин тогтоогджээ.

Гэхдээ зээрийг голомт гэж үздэггүй байна. Өмнөговь аймгийн мал сүрэгт өвчлөл илрээгүй зээрийн сүрэг олноор байгаа бүс нутагт урьдчилан сэргийлэх ажлуудыг холбогдох байгууллагууд хийж хэрэгжүүлж эхэлжээ.

Өмнөговь аймгийн Онцгой комиссын хурлаар Мандал-Овоо, Цогт-Овоо, Цогтцэций, Манлай суманд ажлын хэсэг гарч ажиллах шийдвэрийг гаргасан байна.

Мөн сумдад тэмээний баяр, тэмээний уралдааныг зохион байгуулахгүй байхыг анхааруулж, товлогдсон уралдааныг цуцлах шийдвэрийг гаргалаа.

Хуваалцах