Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шүлхийн голомтын бүсэд байгаа 220 үхрийг устгажээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт Онцгой байдлын ерөнхий газрын гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан шуурхай бүлэг 4 дэх өдрөө ажиллаж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүлхийн голомтын бүсэд байгаа 220 үхрийг устгажээ
Шүлхийн голомтын бүсэд байгаа 220 үхрийг устгажээ. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт Онцгой байдлын ерөнхий газрын гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан шуурхай бүлэг 4 дэх өдрөө ажиллаж байна. Өчигдрийн байдлаар голомтын бүсэд 28 өрхийн 220 үхрийг устган, 340 үхрийг тусгаарласан байна. Мөн 800 гаруй ямаа, 200-аад хонь, 8000-аад үхэр, 1500-аад гахай, нийт мянга гаруй малыг вакцинжуулалтад хамруулжээ.

Мөн Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 269, 272, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 301, 302 дугаар галт тэрэгийг Зүүнхараа өртөөнд зорчигч буулгаж, суулгахыг хязгаарлаад байгаа юм. Мөн Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 281, 282 дугаар галт тэрэг замын өртөө, зөрлөгт зогсохгүйгээр зорчиж байна. Түүнчлэн ерөнхий боловсролын 6 сургууль, 7 цэцэрлэг болон Зүүнхараа политехникийн коллежийн үйл ажиллагааг тодорхой хугацаанд хаагаад байна.

Үйл явдлыг эргэн сануулахад, 11 дүгээр сарын 16-ны өдөр Мандал сумын 7 дугаар багт оршин суух иргэн Даваагийн 5 үхэрт “шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн. Харин 11 дүгээр сарын 18 нд энэ нь “Шүлхий” өвчин болох нь тогтоогдож, хорио цээрийн дэглэмийг тогтоосон юм.

Хуваалцах