Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шөнийн цагаар бусдыг дээрэмддэг бүлэг этгээдийг саатууллаа

Энэ сарын 13-14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8, 10, 13 дугаар хороонд 00.00-03.00 цагийн хооронд хүүхэд, залуучуудыг мэсээр айлган сүрдүүлж, өмсөж явсан хувцас, пүүз, гар утас, бэлэн мөнгө бусад зүйлсийг дээрэмддэг этгээдүүдийг саатууллаа.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шөнийн цагаар бусдыг дээрэмддэг бүлэг этгээдийг саатууллаа
Шөнийн цагаар бусдыг дээрэмддэг бүлэг этгээдийг саатууллаа. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 13-14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8, 10, 13 дугаар хороонд 00.00-03.00 цагийн хооронд хүүхэд, залуучуудыг мэсээр айлган сүрдүүлж, өмсөж явсан хувцас, пүүз, гар утас, бэлэн мөнгө бусад зүйлсийг дээрэмддэг этгээдүүдийг саатууллаа.

Хэргийг Төв аймгийн харьяа Улаанбаатар хотод суралцахаар ирсэн 18-20 насны М.Т.О.П нар нь бүлэглэн үйлдсэнийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн 3, 4 хороолол дахь цагдаагийн дэд хэсгийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлагч Х.Баттулга, цагдаагийн дэд ахлагч М.Цэнд, авто эргүүлийн 113,112, 67 чиглэлд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид цаг алдалгүй эрэн сурвалжилж, мэргэжлийн ур чадвар гарган баривчилсан байна.

Хуваалцах