Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ШУТИС-д "КОИКА" шинэ төсөл хэрэгжүүлнэ

Солонгосын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (КОИКА) ШУТИС дээр шинэ төсөл хэрэгжүүлэх болсноо өнөөдөр БСШУСЯ–д албан ёсоор танилцууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ШУТИС-д "КОИКА" шинэ төсөл хэрэгжүүлнэ
ШУТИС-д "КОИКА" шинэ төсөл хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Солонгосын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (КОИКА) ШУТИС дээр шинэ төсөл хэрэгжүүлэх болсноо өнөөдөр БСШУСЯ–д албан ёсоор танилцууллаа. Солонгос улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн 6 сая ам. доллараар 3 жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төслөөр ШУТИС–ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй, ахисан түвшний сургалт, судалгааны 10 шинэ лаборатори байгуулагдаж, МХТ-ийн хэрэглээг бүхий л салбарт хөгжүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэх ахисан түвшний 10 шинэ хөтөлбөр бий болох юм байна. Мөн төслийн хүрээнд тус сургуулийн олон тооны багш Солонгосын их сургуулиудад мэргэжил дээшлүүлэх аж.

ШУТИС-д хэрэгжих энэ төсөл нь саяхан Монгол Улсын засгийн газраас баталсан “Судалгааны Их Сургуулийг Хөгжүүлэх Үндэсний Хөтөлбөр” –ийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж өнөөдрийн арга хэмжээнд оролцсон БСШУСЯ-ны Дээд Боловсролын Бодлогын Газрын дарга, профессор Т.Амаржаргалан хэллээ.

Хуваалцах