Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

ШУТИС-д зургаан ширхэг цахилгаан машин өгнө

ШУТИС-ийн Механик инженерийн сургууль болон БНСУ-ын КОЙКА байгууллага хамтран “Монгол орны нөхцөлд цахилгаан автомашины техникийн нөхцлийн туршилт, судалгаа” хийх зорилгоор АНУ-ын "Vantage Vehicle" компанид үйлдвэрлэсэн "Vantage" маркийн байгаль орчинд 100 хувь хоргүй, зургаан ширхэг бүрэн цахилгаан

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ШУТИС-д зургаан ширхэг цахилгаан машин өгнө
ШУТИС-д зургаан ширхэг цахилгаан машин өгнө. Зураг: МҮОНРТ

ШУТИС-ийн Механик инженерийн сургууль болон БНСУ-ын КОЙКА байгууллага хамтран “Монгол орны нөхцөлд цахилгаан автомашины техникийн нөхцлийн туршилт, судалгаа” хийх зорилгоор АНУ-ын "Vantage Vehicle" компанид үйлдвэрлэсэн "Vantage" маркийн байгаль орчинд 100 хувь хоргүй, зургаан ширхэг бүрэн цахилгаан автомашин болон мульти тестерийн багажийг хамтын хөрөнгө оруулалтаар оруулж ирж байна.

Тус цахилгаан машин нь 220в-д 4-6 цаг цэнэглээд 100 км хүртэл явах юм.

Тус арга хэмжээнд БШУ-ны сайд Л.Гантөмөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, БНСУ-ын КОЙКА байгууллагын монгол дахь суурин төлөөлөгч Чой, Хын-Ёл, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Одхүү, ШУТИС-ийн ректор Б.Очирбат, тэргүүн проректор Д.Батчулуун, Механик инженерийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар нар оролцох юм.

Хуваалцах