Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ШУТИС-ийн харьяа сургууль Архангай аймагт нээлтээ хийлээ

ШУТИС-ийн харьяа Шинжлэх ухаан технологийн "Эрдэм" ахлах сургууль Архангай аймагт албан ёсны нээлтээ хийлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ШУТИС-ийн харьяа сургууль Архангай аймагт нээлтээ хийлээ
ШУТИС-ийн харьяа сургууль Архангай аймагт нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

ШУТИС-ийн харьяа Шинжлэх ухаан технологийн "Эрдэм" ахлах сургууль Архангай аймагт албан ёсны нээлтээ хийлээ. Энэ жилээс эхлэн ШУТИС-иас "1+99" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 21 аймаг, гурван хотод өөрийн салбар ахлах сургуулиудаа нээж тус бүр 100 хүүхдийг вакумжуулсан сургалтаар сургаж, гурван жилийн дараа ШУТИС-даа урилгаар сургах аж.

Нийт 3000 оюутанг дөрвөн жилийн дотор олон улсын стандартад нийцсэн тусгай хөтөлбөрүүдийн дагуу мэргэшүүлж сургах ба Монголд анх удаа элит 3000 инжинер ШУТИС-иас төгсөнө хэмээн тооцоолж байгаа юм.

Энэхүү сургуулийг Архангай аймагт анхлан байгуулсан нь олон талын давуу талтайг төвийн төлөөлөл сэтгүүлчдэд хэлж байв.

Хуваалцах