Шүүгч, ажилтнууд цусаа хандивлав
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг, Цусны тасагтай хамтарч сар болгоны 3-ны өдрийг “Цус бэлэглэх өдөр” болгон тэмдэглэж, 2015 оноос эхлэн төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтнуудаас цус цуглуулах аяныг үргэлжлүүлж байгаа билээ.
Мэдээллийн алба

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг, Цусны тасагтай хамтарч сар болгоны 3-ны өдрийг “Цус бэлэглэх өдөр” болгон тэмдэглэж, 2015 оноос эхлэн төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтнуудаас цус цуглуулах аяныг үргэлжлүүлж байгаа билээ. Өнөөдөр тохиосон тус аяны хүрээнд шүүгч, ажилтнууд болон Тахарын хэсгийн ажилтнууд хамрагдсан байна.
Түүнчлэн өнөө өглөөний 08.00 цагт аймгийн Нэгдсэн эмнэлгийн баг бүрэлдэхүүн шүүгч, ажилтнуудад цус бэлэглэх, донор болохын ач холбогдлыг тайлбарлан сургалт явуулсны дараа хүний амь насыг аврах үйлсэд шүүгч, ажилтнууд идэвхтэй оролцож, цусаа хандивласан байна.


















