Шүүгчдийн томилгоо, ёсзүйн асуудалд анхаарах хэрэгтэй юу?
Шат шатны шүүхийн шийдвэр зөрүүтэй гардгаас шалтгаалан шүүхэд итгэх иргэдийн итгэл буурах хандлага ажиглагдсан байна. Гэтэл энэ оны хагас жилийн байдлаар иргэний хэрэгт 2.4 тэрбум, захиргааны хэргийн шүүхэд 67 сая төгрөгийг иргэд төлжээ.
Мэдээллийн алба

Харин шүүхийн шийдвэр талаас нь авч үзвэл, эрүүгийн болон иргэний хэрэг, захиргааны хэргийн шийдвэрийн тал хувь нь хэвээр үлдсэн байгаа юм. Энэ нь иргэдийн төлсөн үйлчилгээний хөлс үр дүн муутайг харуулж байгаа талаар албаны хүн онцлолоо.
Улмаар шүүгчдийн томилгоо, ёс зүйн асуудалд онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан ярьсан юм.