Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Шүүгчийн сонгон шалгаруулалтад 400 гаруй хүн бүртгүүлжээ

Сонгон шалгаруулалтад 400 гаруй хүн бүртгүүлсэн байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүүгчийн сонгон шалгаруулалтад 400 гаруй хүн бүртгүүлжээ
Шүүгчийн сонгон шалгаруулалтад 400 гаруй хүн бүртгүүлжээ. Зураг: МҮОНРТ

Манай улсад бүх шатны шүүхэд буюу Улсын дээд шүүхийн 25 шүүгчийг оруулан тооцвол нийт 414 шүүгч ажилладаг байна.

УИХ-ын өнгөрсөн оны тогтооолоор Монгол улсын хэмжээнд 693 шүүгчийн орон тоо батлагдсан байдаг аж. Үүнтэй уялдаад шүүгчийн эдгээр сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах хэрэгцээ шаардлага үүссэн аж. Хуульд заасан чиг үүргийнхээ дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 70 сул орон тоонд өнгөрсөн хоёрдугаар сард сонгон шалгаруулалт зарлаж бүртгэл нь дууссан байна. Шүүгчийг сонгон шалгаруулалтыг ирэх дөрөвдүгээр сарын есөн хүртэл явуулж, Шүүхийн мэргэшлийн хороо үнэлэх ажээ.

Сонгон шалгаруулалтад 400 гаруй хүн бүртгүүлсэн байна.

Хуваалцах