Шүүх прокурорын саналыг хүлээн авахаас татгалзлаа
Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Т.Есөнтөмөр, Б.Эрдэнэбат нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх
Мэдээллийн алба

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, түүний зөвлөх нарт хилийн хориг тавих санал хүргүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр нээлттэй хэлэлцлээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Т.Есөнтөмөр, Б.Эрдэнэбат нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал хүргүүлсэн.
Харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан байна.


















