Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шүүх зургаан мянган маргааныг эвлэрүүлжээ

Монгол Улсын шүүхээр 2018 оны гуравдугаар улиралд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 11522 өргөдөл иржээ. Үүнээс 8666 өргөдлийг шийдвэрлэсэн байна. Эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдүүлэхээр өргөдөл гаргагчдын 70.8 хувь нь эвлэрчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүүх зургаан мянган маргааныг эвлэрүүлжээ
Шүүх зургаан мянган маргааныг эвлэрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын шүүхээр 2018 оны гуравдугаар улиралд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 11522 өргөдөл иржээ. Үүнээс 8666 өргөдлийг шийдвэрлэсэн байна. Эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдүүлэхээр өргөдөл гаргагчдын 70.8 хувь нь эвлэрчээ.

Шүүх зургаан мянган маргааныг эвлэрүүлжээ
Шүүх зургаан мянган маргааныг эвлэрүүлжээ

Шийдвэрлэсэн 8666 өргөдлийн 6343 буюу 73 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 2310 хэрэг буюу 27 хувь нь гэр бүлийн эрх зүйн маргаан, 13 хэрэг буюу 0.01 хувь нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан байна. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2018 оны 3 дугаар улирлын дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл 2.74 хувиар, шийдвэрлэсэн байдал 10.53 хувиар, шүүхээс иргэний хэрэг үүсгэхээс өмнө шилжүүлэн ирсэн нэхэмжлэл 2 нэхэмжлэлээр буурчээ. Харин шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараа шилжүүлэн ирсэн иргэний хэрэг 13.78 хувиар, хүсэлт гаргагч, өргөдлөө буцаасан өргөдөл 65.34 хувиар, үлдэгдэл 18.69 хувиар өссөн үзүүлэлтэй байгаа аж.
Шүүхийн захиргааны удирдлагын газар

Хуваалцах