Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шүүхийн архивын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчиллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн А/08 тоот тушаалаар Шүүхийн архивын хураамжийн хэмжээг шинэчлэн баталж, 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөхөөр боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүүхийн архивын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчиллээ
Шүүхийн архивын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчиллээ. Зураг: МҮОНРТ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн А/08 тоот тушаалаар Шүүхийн архивын хураамжийн хэмжээг шинэчлэн баталж, 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөхөөр боллоо.

Энэ тушаалаар зөвхөн шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх болон тендертэй холбоотой лавлагаа, тодорхойлолтын хураамжийн хэмжээнд өөрчлөлт орсон тул 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад шинэчлэн баталсан хураамжийн хэмжээгээр шүүхийн архивын үйлчилгээ үзүүлэх болсныг мэдэгдэж байна.

Тушаалын хавсралтыг хавсаргав.

Хуваалцах