Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун Увс аймаг дахь шүүхүүдэд ажиллав

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, референт Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Увс аймагт 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ажиллав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун Увс аймаг дахь шүүхүүдэд ажиллав
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун Увс аймаг дахь шүүхүүдэд ажиллав. Зураг: МҮОНРТ

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, референт Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Увс аймагт 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ажиллав.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2017 оны ажлын тайлан, 2018 оны гол зорилтыг танилцуулж, шүүгч, ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, асуусан асуултад хариулт өгч, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо солилцож ярилцсан юм.

Мөн шүүхийн байр, шүүгч ажилтнуудын ажиллах нөхцөл байдалтай танилцаж, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөл хэрхэн хангагдаж байгаа талаар харилцан санал солилцов.

Хуваалцах