"Шүүр" ажиллагааны хүрээнд албан тушаалтнуудын ХОМ-ийг технологи ашиглан шалгана
"Шүүр" ажиллагааны хүрээнд албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлгийг технологи ашиглаж шалгана.
Мэдээллийн алба

"Шүүр" ажиллагааны хүрээнд албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлгийг технологи ашиглаж шалгана.
Авлигатай тэмцэх газар жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор албан тушаалтнуудын Хөрөнгө оруулгын мэдүүлгийг авдаг. Хөрөнгө орлогоо мэдүүлэх ёстой нийт хүмүүсийн нэг хувийг л төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бусаар шалгаж байна.
Авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг шүгэл үлээгч, мэдээлэгч нар Засгийн газрын 11-11 төвд утсаар болон Авлигатай тэмцэх газрын 110 дугаарт мэдээллээ өгөх боломжтой.
Авлигатай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргалын яриаг сонсгоё.
Mongolian National Radio · "Шүүр" ажиллагааны хүрээнд албан тушаалтнуудын ХОМ-ийг технологи ашиглан шалгана
2022 онд Авлигатай тэмцэх газар 2196 гомдол мэдээлэл хүлээн авч бүртгэлжүүлсэн. Энэ тоог өмнөх онынхтой харьцуулахад өссөн гэлээ.
Өнөөдрөөс Авлигатай тэмцэх "Таван Ш" ажиллагааны "Шүгэл" ажиллагаа албан ёсоор эхэлж Засгийн газрын 11-11 дугаар, "Шүгэл" ажиллагаа хуудсаар иргэдийн санал, гомдол, өргөдлийг хүлээн авч эхэлсэн.
Мэдээлэл өгөгчийн аюулгүй байдал, нууцлалыг чандлан хадгалах юм.


















