Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шуурганы улмаас байшингийн дээвэр хийсч, өндөр хүчдэлийн цахилгаан шугам тасарчээ

Өдөржин шуурсан шуурганы улмаас Дэлүүн сумын өндөр хүчдэлийн цахилгаан шугам тасарч, Өлгий, Толбо, Сагсай, Буянт, Булган сумдад айлын дээвэр, хашаа нурсан зэрэг мэдээллүүд аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шуурганы улмаас байшингийн дээвэр хийсч, өндөр хүчдэлийн цахилгаан шугам тасарчээ
Шуурганы улмаас байшингийн дээвэр хийсч, өндөр хүчдэлийн цахилгаан шугам тасарчээ. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн бүх нутгаар энэ сарын 26-ны өдөр салхины хурд 24-28 м/с хүртэл ширүүсэж, шуурснаас Улаанхус сумын бүрэн дунд сургууль болон хүүхдийн цэцэрлэгийн барилгын дээвэр салхинд хийсжээ.

Улаанхус сумын Засаг дарга О.Нурланы мэдээлснээр тус сумын төвийн шилэн кабел мөн тасарч, Согог багийн дунд сургуулийн ногооны хүлэмж салхинд хийсэн байна. Өдөржин шуурсан шуурганы улмаас Дэлүүн сумын өндөр хүчдэлийн цахилгаан шугам тасарч, Өлгий, Толбо, Сагсай, Буянт, Булган сумдад айлын дээвэр, хашаа нурсан зэрэг мэдээллүүд аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Уг асуудлаар аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, учирсан хохирлыг хэмжээг тогтоохоор болсон байна.

Хуваалцах