Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шуурхай албаны автомашин олголоо

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/783 дугаар захирамжаар гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шуурхай албаны автомашин олголоо
Шуурхай албаны автомашин олголоо. Зураг: МҮОНРТ

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/783 дугаар захирамжаар гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор шуурхай албаны автомашиныг гардуулан өглөө.

Тус аксент маркийн автомашин нь 2014 онд үйлдвэрлэгдсэн 34.5 сая төгрөгийн өртөгтэй.

Шуурхай автомашиныг хүлээн өгөх ажиллагаанд НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, тус дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, С.Тунгалаг нар оролцлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах