Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шуурхай мэдээ: "ДЦС -4 ТӨХК"-д гарсан гэмтлийг сэргээх ажил үргэлжилж байна

"ДЦС -4 ТӨХК"-д гарсан гэмтлийг сэргээх ажил үргэлжилж байгаа бөгөөд бүрэн ачаалал авч эхлээгүй байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шуурхай мэдээ: "ДЦС -4 ТӨХК"-д гарсан гэмтлийг сэргээх ажил үргэлжилж байна
Шуурхай мэдээ: "ДЦС -4 ТӨХК"-д гарсан гэмтлийг сэргээх ажил үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

"ДЦС -4 ТӨХК"-д гарсан гэмтлийг сэргээх ажил үргэлжилж байгаа бөгөөд бүрэн ачаалал авч эхлээгүй байна. Тиймээс УБЦТС ТӨХК-аас нийслэлийн хэрэглэгчдийн 70 орчим хувийн хэрэглээг боломжит чадлын хэмжээнд сэргээгээд байна.

Одоогоор нийслэлийн баруун хэсгээс 10-р хорооллын зарим, 1-р хороолол, Гурвалжингийн гүүр орчим, Баянхошуу, Өлзийт хороо, Шувуун фабрик орчмоор, хойд хэсгээс Тасганы овоо, Зурагт, Дэнжийн мянга, Хайлааст, Чингэлтэй, Дамбадаржаа, Долоон буудал, Шадивлин, Жигжид, Гүнт орчмын хэрэглэгчид цахилгаангүй байна гэж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас мэдээллээ.

Харин “ДЦС-4” ТӨХК-иас "2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн өглөөний 09 цаг 51 минутад Ил хуваарилах байгууламж-4 дээр 220 кВ-ын 3-р систем шинийг захиалгын дагуу хүчдэлээс чөлөөлөх үед станц бүрэн зогссон гэмтэл гарсан. Одоогийн байдлаар станцыг сэргээх үйл ажиллагаа явагдаж байна. Ойролцоогоор 2-3 цагийн дараа хэвийн горимд оруулахаар шуурхай ажиллаж байна" гэж мэдээлэв.

Хуваалцах