Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ШУУРХАЙ МЭДЭЭ: С.Баярцогтыг баривчлан шалгаж байна

Өчигдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 1-ний ням гарагийн орой ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Т.Ариунсан, Эрдэнэс-Тавантолгойн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ШУУРХАЙ МЭДЭЭ: С.Баярцогтыг баривчлан шалгаж байна
ШУУРХАЙ МЭДЭЭ: С.Баярцогтыг баривчлан шалгаж байна. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 1-ний ням гарагийн орой ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Т.Ариунсан, Эрдэнэс-Тавантолгойн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг сэжигтнээр баривчлан шалгаж эхэлжээ.

Мөн АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад цаашид С.Баярцогтыг яллагдагчаар цагдан хорих шаардлагатай гэж үзэж, яллагдагчаар татаж шалгах саналыг Нийслэлийн прокурорын газар хүргүүлсэн байна. Түүнчлэн Прокурорын газраас Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгт дуудах хуудас илгээсэн бөгөөд Монгол Улсад ирсэн үед нь Дубайн гэрээтэй холбогдуулан байцаалт авах аж.

Үүнтэй зэрэгцэн, “Стандарт” банкнаас “Жаст “ХХК зээл авахад Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасан гэх хэрэгтэй холбогдуулж тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг сэжигтнээр баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Хуваалцах