Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ШУУРХАЙ МЭДЭЭ: Сураггүй болсон гурван уулчны цогцсыг олжээ

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ШУУРХАЙ МЭДЭЭ: Сураггүй болсон гурван уулчны цогцсыг олжээ
ШУУРХАЙ МЭДЭЭ: Сураггүй болсон гурван уулчны цогцсыг олжээ. Зураг: МҮОНРТ

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөө өглөө эрлийн ажиллагааг 07:30 цагт эхлүүлсэн. Тэгвэл 10.05 цагт нэг, 10.36 цагт хоёр дахь, 10.40 цагт гурав дахь цогцсыг оллоо гэж эрлийн ажиллагааг газар дээр нь удирдан зохион байгуулж байгаа Шуурхай штабаас мэдээллээ.

Ингэснээр Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөж, осолдсон 17 уулчны цогцсыг бүгдийг нь олсноор эрлийн ажиллагааг зогсоолоо. Эрлийн ажиллагаанд 200 гаруй алба хаагч, 30 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах